
Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн зарлигаар манай улс Мод тарих үндэсний өдрийг тэмдэглээд гурван жил болж байна. Жил бүрийн аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагт энэ өдрийг тэмдэглэдэг. Энэ жил 10-р сарын сарын 13 буюу ирэх бямба гарагт мод тарих өдөр тохиож байна. Энэ өдрийг анх 1900-аад оны үед АНУ-ын ерөнхийлөгчийн зарлигаар тэмдэглэж эхэлсэн бөгөөд нийт 32 оронд ийм уламжлал тогтоод байгаа аж. Монгол улсын хэмжээнд өмнө нь жилд дунджаар 500 гаруй мянган мод, бут, сөөг тарьдаг байсан. Харин одоо зөвхөн улсын төсвөөс хөрөнгө гаргаж жилд хоёр сая орчим мод тарьж байгаа гэсэн тоог Ойн газраас гаргажээ.
Б.Баяр