
Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр хур тунадас, уулархаг нутгаар цас орно. Салхи нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар түр зуур секундэд 16 метр хүрч ширүүснэ. Бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 1-6 градус хүйтэн, Говь талын нутгаар 10-15 градус, бусад нутгаар 6-11 градус дулаан байна.