БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. Тэрбээр Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй хэлэлцээ хийж, үүний дараа БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хоёр жилийн дараа Монгол улсад айлчилж байгаад таатай байна. Монгол Улсын тал нутгийн эх газарт эрч хүч мэдэрлээ. Монгол Улсын гаргаж байгаа ахиц дэвшилд баяртай байна. Хатагтай Б.Батцэцэг сайд хоёр улсын харилцааны дүгнэлт хийлээ. Үүнтэй санал нэг байна. Манай Засгийн газрын зүгээс Хятад, Монголын харилцаанд өндөр ач холбогдол өгч байгаа бөгөөд Монголын улс төр тогтвортой байгаасай гэж хүсэж байна. Монголын ард түмний өөрийн сонгосон замд эдийн засгийн дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна. БНХАУ гадаад харилцааны бодлогод Монгол Улсыг тэргүүн эгнээнд тавьдаг. Өчигдөр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Хятадын Тайвань, Шинжаан, Төвд зэрэг дотоодын хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Үүнийг бид сайшааж байна" гэв.
Д.Батчулуун