НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарих арга хэмжээнд оролцож байна. Энэ үеэр Ерөнхийлөгч үг хэллээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн нь уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, цөлжилтийг цайруулах, ой усны нөөцийг хамгаалах, хүнсний хангамжийг нэмэгдүүлэх, ажлыг байрыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ байгаль дэлхийтэйгээ харилцах зөв соёлыг ард иргэд, хүүхэд залуучуудад сурталчлан түгээх ач холбогдолтой юм. Мод тарих үндэсний хөдөлгөөнд залуучууд идэвхтэй оролцож байна. Энэ өдөр бидэнтэй хамт НҮБ-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш, олон улсын хамтын нийгэмлэгийн байгууллагын талархлыг хүлээж байгаа “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, өөрийн биеэр оролцож байна.
Нэг мод тарихад түүнийг дагаж ургах бут, сөөг, өвс ургамал, хүлэмжийн хийг шингээж, хөрсний чийгийг хамгаалан газрын доройтол, цөлжилтөөс сэргийлэхэд хувь нэмэр оруулдаг бол 100 мянгаар тоологдох мод тарихад тухайн газар нутгийг, нэг сая, тэрбумаар тоологдох мод таривал бүс нутгийг эрүүлжүүлэх ач холбогдолтой хэмээн эрдэмтэд тогтоосон. Тийм учраас Монголчууд бид байгаль дэлхийгээ хамгаалах, бүс нутгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх уриалга гаргаад байна" хэмээв.
Т.Мөнхжаргал