НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад хийж буй айлчлал үргэлжилж байна. Өчигдөр орой манай улсад хүрэлцэн ирсэн эрхэмсэг ноён Антонио Гутерришийг өнөөдөр өндөр төвшний айлчлалын протоколын дагуу Чингисийн талбайд Монгол Улсын Ерөнхийлөгч угтан авсан билээ.
Манай улсын Төрийн ёслолын журамд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын айлчлалыг өндөр төвшний айлчлалд оруулан журамласан байдаг.
НҮБ-ын дөрвөн ч дарга өмнө нь манай улсад айлчилж байсан бөгөөд харин энэ удаагийн айлчлал Монгол Улсын Ерөнхийлөгчийн урилгаар болж буй гэдгээрээ онцлог.
Д.Батчулуун