Улаанбаатар
Өнөөдөр / 2026.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Залуучууд нийгэмд тулгамдсан асуудалд шийдэл хайх “Шинэ сэргэлт: Next Gen” төслийн уралдааныг зарлалаа

2022-8-09
0
ЖИРГЭХ

“Алсын хараа-2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогод дэвшүүлсэн эхний үе шатны зорилго, зорилт хангагдах суурь нөхцөлийг бүрдүүлэх “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд “Шинэ сэргэлт: Next Gen” төслийн уралдааныг зарлалаа.

Энэхүү уралдаан нь Монгол Улсын иргэдийн аж амьдралд бодитоор тулгамдаж буй хөгжлийн асуудлуудыг залуучуудын оролцоо, бүтээлч санаачилга болон хамтын ажиллагаанд тулгуурлан оновчтой тодорхойлж, шийдлийг хэрэгжүүлэх төслийн уралдаан юм. Шалгарсан төслүүдэд 20 хүртэлх сая төгрөгийн санхүүжилт олгохоороо онцлог юм.

Төслийн уралдаан нь нийт таван үе шаттай ба шалгарсан 30 төсөлд 20 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт олгоно. Уралдаанд оролцох хүсэлтэй залуучууд эхний шатны онлайн сургалтад 2022 оны 8-р сарын 31-ний өдрийг хүртэл https://nextgen.mn/ сайтаар бүртгүүлэх боломжтой.

Уралдаанд оролцсон бүх төслөөс 21 аймаг, 9 дүүрэг бүрээс шилдэг нэг, нийтдээ 30 төслийг шалгаруулж төсөл бүр 20 сая хүртэлх төгрөгийн санхүүжилт авах эрх үүснэ.

Төслийн уралдаантай холбоотой хамгийн түгээмэл асуулт, хариултуудыг хүргэж байна.

ЯМАР ТӨСЛҮҮДИЙГ ХАЙЖ БАЙГАА ВЭ?

Уралдаанд оролцогчид “Шинэ сэргэлтийн бодлого”-ын үндсэн зургаан зорилт болох Боомтын сэргэлт, Эрчим хүчний сэргэлт, Аж үйлдвэржилтийн сэргэлт, Хот, хөдөөгийн сэргэлт, Ногоон хөгжлийн сэргэлт, Төрийн бүтээмжийн сэргэлтийн хүрээнд төсөл боловсруулна.

ТӨСӨЛД ЯМАР ШААРДЛАГА ТАВИХ ВЭ?

Тус уралдааны хүрээнд “Төсөл хэрхэн бичих вэ” сэдэвт хоёр өдрийн цахим сургалтыг орон даяар нээлттэй зарлаж бүртгүүлсэн хүн бүрийг хамруулна. Цахим сургалтад www.nextgen.mn хаягаар бүртгүүлэх бөгөөд сургалтад бүрэн хамрагдсан хүмүүст оролцогчийн сертификатыг олгоно. Олон нийтэд зориулсан онлайн сургалтын дараа өөрсдийн орон нутагт тулгамдаж буй асуудлыг бүтээлч, олон нийтэд хүртээмжтэй байдлаар шийдвэрлэх 2-5 хүний бүрэлдэхүүнтэй баг бүрдүүлэн нэг сарын хугацаанд төслөө бичин илгээж, уралдаанд төслийн сонгон шалгаруулалтад оролцоно.

Төслийг www.nextgen.mn вэбсайтад баг тус бүртгэл хийлгэн илгээх ба 2022 оны 8-р сарын сарын 29-ны өдрөөс 9-р сарын 25-ны өдрийн 00:00 цаг хүртэл хүлээн авна.

Эхний шатанд оролцогчид өөрсдийн төслөө www.nextgen.mn вэбсайтад баг тус бүртгэл хийлгэн өгөгдсөн загварын дагуу бичсэн төслийн баримт бичиг (pdf), төслийн багийн гишүүдийн танилцуулга видео, төслийн танилцуулга видеог хавсарган илгээнэ.

Төслийн уралдаанд оролцоход тавигдах шаардлага:

  • Монгол Улсын иргэн байх
  • 15-34 настай байх
  • Олон нийтийн эрх ашигт нийцсэн байх
  • Тухайн орон нутаг болон харьяа газартаа хэрэгжих боломжтой байх
  • Төслийн үйл ажиллагаа ашиг сонирхлын зөрчилгүй байх
  • Төслийн хүрэх үр дүн тодорхой, бодитой байх
  • Төслийг цаашид үргэлжлүүлэх, өргөжүүлэн хэрэгжүүлэх боломжтой байх

ТӨСЛҮҮДИЙГ ХЭРХЭН ХӨГЖҮҮЛЭХ ВЭ?

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүрэг тус бүрээс нэг төслийг сонгон шалгаруулна. Уралдаанд оролцогчид багаар ажиллах бөгөөд нэг баг 2-5 хүртэлх хүнтэй байна.

Төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллага, ОУБ, орон нутгийн удирдлагын төлөөллөөс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн зохион байгуулагчдын баталсан журмын дагуу төслийг үнэлж, сонгон шалгаруулна. Шалгарсан төслийг 2022 оны 9-р сарын 28-ны өдөр зарлаж, шалгарсан багуудад утас болон имэйлээр мэдэгдэнэ.

Уралдаанд шалгарсан төслийн багийн гишүүдийг Улаанбаатар хотод долоо хоногийн хугацаатай чадавхжуулах сургалтад хамруулна. Энэхүү сургалтаар “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон түүний эхний 10 жилийн дунд хугацааны хөгжлийн бодлого болох “Шинэ сэргэлтийн бодлого”, хөгжлийн асуудлуудад дүн шинжилгээ хийх онол арга зүй болон төсөл боловсруулж хэрэгжүүлэх суурь ойлголт, аргачлалын чиглэлээр оролцогчдын чадавхыг бэхжүүлнэ. Сургалтын үр дүнд оролцогчид төслийн саналаа боловсронгуй болгон хөгжүүлэн, санхүүжилтийг хүлээн аван хэрэгжүүлж эхлэхэд бэлэн болно. Шалгарсан 30 төслийн баг чадавхжуулах сургалтад хамрагдсаны дараагаар төслөө хоёр сарын хугацаанд хэрэгжүүлнэ. Төсөл хэрэгжилтийн хугацаанд баг тус бүр сургагч багш болон ментортой байна. Сургагч багш нь төслийн багтай байнгын холбоотой байх бөгөөд төслийн агуулгын болон зохион байгуулалтын шаардлагатай дэмжлэг туслалцааг үзүүлнэ. Ментор нь багийн төслийн явц байдал, хэрэгжилттэй хоёр долоо хоног тутам танилцан, зөвлөж ажиллана.

ЯМАР ШАГНАЛ, УРАМШУУЛАЛТАЙ ВЭ?

Монгол Улсын 21 аймаг, Улаанбаатар хотын 9 дүүргээс шалгарсан тус бүр нэг, нийт 30 баг 20 сая төгрөг хүртэлх санхүүжилт авч, төслөө хэрэгжүүлэх боломжтой. Нийт 30 төслөөс тухайн зорилтот нийгмийн бүлэг, асуудалд хамгийн их эерэг өөрчлөлтийг авчирсан 3 шилдэг төслийг шалгаруулан мөнгөн шагнал олгоно.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ховд, Баян-Өлгий аймагт ажиллана
    3 цаг 4 мин
  • Н.Учрал руу чиглэсэн 3.5 тэрбумын сум АН-ын даргын байр суурийг онохвы... 
    3 цаг 9 мин
  • Н.Учрал: Тэр эксел файлыг миний нэр хүндэд халдах зорилгоор гаргасан
    4 цаг 54 мин
  • “Нажиртай намар” 14 хоног үргэлжилнэ
    5 цаг 27 мин
  • Залуусын цахим хэрэглээнд Төрийн банкны виртуал карт
    5 цаг 32 мин
  • Эндрю, Тристан Тейт нарыг АНУ-д цагдан хорих шийдвэр гаргав
    6 цаг 28 мин
  • 240 гаруй сая ам.долларын биткойны хулгайд холбогдсон 22 настай залуу гэм буруугаа хүлээлээ
    6 цаг 34 мин
  • Б.Жаргалан: Засгийн газар өөрөөсөө эхэлж бүтэц бүрэлдэхүүнээ цомхотго
    6 цаг 35 мин
  • О.Хангай: Бэлчээр, өвөлжөө, хаваржааны газрыг хашаалж, бунхан шарил барьсан асуудлыг цэгцлэх цаг болсон
    6 цаг 59 мин
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман-д Монгол-Вьетнамын парламентын бүлгийн гишүүд бараалхлаа
    7 цаг 22 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД ХЭЛМЭГДЭГСДИЙН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨЖ, ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭВ
    8 цаг 15 мин
  • "Хоригдлуудаар үнэ төлбөргүй хувийн хаусаа бариулж байна” гэх мэдээлэл ҮНДЭСЛЭЛГҮЙ
    8 цаг 31 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    8 цаг 36 мин
  • Филиппинд зорчигч тээврийн усан онгоц шатсаны улмаас 5 хүн амиа алдан 87 хүн сураггүй болжээ
    8 цаг 59 мин
  • Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт дүүргийн төсвийн хөрөнгөөр ангиографийн аппарат суурилууллаа
    9 цаг 11 мин
  • Вислава Шимборскагийн “Хүлээх зуур тохиох амьдрал”
    9 цаг 11 мин
  • Далайн морьны гайхалтай хөрөг 2026 оны “Ocean Photographer of the Year” уралдааны шилдэг бүтээл боллоо
    9 цаг 33 мин
  • БНХАУ-аас шатахуун нийлүүлэх хэмжээг нэмэгдүүлэхээр тохиролцлоо
    9 цаг 43 мин
  • Apple-ийн анхны эвхэгддэг "iPhone Duo"-ийн 20 сонирхолтой баримт
    10 цаг 57 мин
  • Carrefour Mongolia дэлгүүрээр үйлчлүүлсэн хүүхэд 220 вольтын цахилгаанд цохиулж, 1-р зэргийн түлэгдэлт авчээ
    10 цаг 58 мин
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Дэлхийн мисс болсон уран зохиолын багш Жохейрри Мола бүсгүйн тухай 24 баримт
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Драмын дуугаараа танил болсон Lee Hi-ийн тухай 24 баримт
  • Apple өнөөдөр шинэ iPhone-оо танилцуулна: Анхны эвхэгддэг iPhone олны анхаарлын төвд байна
  • “Superman” хочит Дуайт Ховардын тухай сонирхолтой 24 баримт
  • Манай улсад айлчилж буй Монтенегро Улсын Ерөнхийлөгч Яков Милатович гэж хэн бэ?
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Хойд Солонгос 5000 тоннын шинэ байлдааны хөлөг онгоцоо ашиглалтад орууллаа
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Египетийн телевизийн алдартай хөтлөгч Сара Халифа цаазаар авах ял сонслоо
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • 1979 оны шарагчин хонин жилээс хойш төрсөн хонь жилтэй шилдэг 16 бөх
  • Бороо орохоор яагаад нойр хүрдэг вэ?
  • ЦАГИЙН ХЭЛХЭЭС: М.Бадарчийн барилдаж чадаагүй ГУРВАН он
  • Богдхан уулнаас самар түүж байсан 50 орчим иргэнийг буулгажээ
  • Төрийн банк “WORLD CLEANUP DAY IN MONGOLIA – 6” арга хэмжээнд нэгдэж байна
  • 1978 оны шар морин жилээс хойш төрсөн морь жилтэй шилдэг 16 бөх
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар албан ёсны хэлэлцээ хийлээ
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Богдхан ууланд самар түүж байсан 50 орчим иргэний муна, шигшүүрийг эвдүүлж, уулнаас буулгажээ
  • УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • Хачиртай бантан подкастын нэрэмжит “үнэн зоригт” шагнал олгодог болно
  • З.Мэндсайхан: Алт зэс, нүүрсний орлогоороо л бид амьдарч байгаа
  • Хоол нь муу байхад тогоочоо нууж болохгүй!!!
  • Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман Монгол Улсад айлчлал хийнэ
  • Эйфелийн цамхаг Хинду шашинтай эмэгтэй ажилчдыг ажил дээрээ харагдахгүй байхыг шаардсан шалтгаанаар түр хаагдлаа
  • Э.Батшугар: Эрүүл мэндийн салбарын шинэчлэлд АХБ-тай хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • АНУ-д шатахууны үнэ түүхэн дээд түвшинд хүрчээ
  • Монголын хөлбөмбөгийн хорхойтнуудын хамгийн их дэмждэг багуудаар Манчестер Юнайтед, Барселона болон Реал Мадрид тодорчээ
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
24 баримт
  • 1969 оны шарагчин тахиа жилээс хойш төрсөн тахиа жилтэй шилдэг 16 бөх
  • Манай улсад айлчилж буй Вьетнамын Үндэсний Ассамблейн дарга Чан Тань Ман гэж хэн бэ?
  • Харь улсад хэлмэгдсэн 24 монгол хүн
  • 1968 оны шар бичин жилээс хойш төрсөн бич жилтэй шилдэг 16 бөх
  • Төсвийн тодотголын талаар иргэн бүрийн мэдэх ёстой 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК