Авлигатай Тэмцэх Газар (АТГ)-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсээс наймдугаар сарын 1-5-нд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 167 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалгажээ. Үүнээс 41 мэдүүлгийг хянан шийдвэрлэсэн талаар мэдээллээ.
Одоогоор ажиллагаанд 126 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлгийг хянаж байгаа аж.
Тухайн хугацаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 44 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 14 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.
Эх сурвалж: АТГ