Олны сонирхолыг татаад байсан "Шөний театр" үүд хаалгаа нээлээ. Залуусын
чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хомс байгаа энэ үед шинэ
мэдрэмж, шинэ урлагийг сурталчлах зорилгоор байгуулагдсан тс театрын
хамт олон анхны бүтээл болох "Нууцаа дэлгэе" шоу тоглолтоо өргөн
барилаа. Энэхүү тоглолт хошин номер, циркийн үзүүлбэр болон бүжиг гэсэн
хэсгүүдээс бүрдсэн байна.

ОХУ-ын буцалтгүй тусламжаар 13.9 сая тун шүлхийн вакциныг манайд нийлүүлэхээр болжээ. Вакциныг ирэх даваа гаригт авчирч, хүлээлгэн өгөх юм. Мал, эмнэлэг, үржлийн газрын ерөнхий эпидемилогич Ц.Пүрэвхүү "ОХУ-аас ирж байгаа 13.9 тун вакциныг ирэх оны дөрөв, есдүгээр сард малд тарих юм байна. Одоогоор тусгай зориулалтын байранд хадгална. Өмнө нь ирсэн вакцинууд дуусаагүй байгаа. Энэ онд Дорноговь, Говь-Сүмбэр, Төв аймгийн зургаан сум, Сүхбаатар, Дорнод, Хэнтий аймгийн сая малд шүлхийн вакцин тарина" гэв.