БНСУ-ын Жунгнам , Кунгжү хотод өнөөдөр 98 настай өвөө жолооны үнэмлэхээ
гардаж авлаа. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард жолооны дамжаанд
явахаар бүртгүүлэхийг хүссэн боловч нас хэтэрхий өндөр хэмээн бүртгэж
аваагүй байна.

БНСУ-ын Жунгнам , Кунгжү хотод өнөөдөр 98 настай өвөө жолооны үнэмлэхээ гардаж авлаа. Тэрээр өнгөрсөн оны тавдугаар сард жолооны дамжаанд явахаар бүртгүүлэхийг хүссэн боловч нас хэтэрхий өндөр хэмээн бүртгэж аваагүй байна. Тиймээс гэртээ бие даан жолооны дүрэм судалж, хоёр сарын шалгалт өгч, мөн гурван сар жолоодлогын хичээлд тууштай суусны ачаар саяхан шалгалтдаа тэнцжээ. Тэрээр жолооны үнэмлэхээ аваад “Би эмгэнээ дагуулаад ойр хавийнхаа найз нөхдийнхөөрөө байнга зочилж , эмнэлэгт өөрөө машинаараа хүргэж өгөх болно” гэжээ. Тэрээр одоогоор тус улсад жолооны үнэмлэх авсан хамгийн өндөр настай иргэнээр бүртгэгдээд байна.
Б.Золбоо