Эрүүл мэндийн сайд С.Энхболд тушаал гарган 2022 оны 8 дугаар сарыг Эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгийн асуудлыг шийдвэрлэх сар болгон зарласан билээ.
Үүний хүрээнд Эрүүл мэндийн сайдаас ирсэн үүрэг чиглэлийн дагуу ЭХЭМҮТ- нь ажилчдын цалингаа нэмж, мөн 33 ажилтандаа байрны урьдчилгаа өгчээ.
Энэ хүрээнд эмнэлэг бүр ажилчдын цалингаа боломжоороо нэмж зарим ажилчдаддаа гэр, байрны урьдчилгаа зэргийг олгож байна. Энэ боломж бий болсон нь Эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд эмнэлгүүд гүйцэтгэлээр санхүүждэг болсонтой холбоотой. Гүйцэтгэл гэдэг нь эмнэлэг иргэнд эрүүл мэндийн чанартай үйлчилгээ үзүүлж даатгалаас санхүүжилтээ авч орлого олох үйл явц юм. Үүний үр дүнд өрсөлдөөн сайжирч, иргэд чанартай үйлчилгээ авах боломж нээгдэж буй билээ.