Манай улсын иргэн 15-24 насны 23.3 мянган залуучууд дэлхийн өнцөг булан бүрт амьдарч байгаа нь 2010 оны дүнгээс 21.3 хувиар буурчээ.
Үүнээс:
-
52.6 хувь нь эрэгтэйчүүд,
-
47.4 хувь нь эмэгтэйчүүд байна.
Улс орнуудаар авч үзвэл:
-
27.7 хувь нь БНСУ,
-
13.0 хувь нь АНУ,
-
9.1 хувь нь Япон,
-
7.9 хувь БНХАУ,
-
5.2 хувь нь Орос,
-
8.3 хувь нь Казахстан,
-
3.8 хувь нь Чех,
-
4.2 хувь нь Австрали улсад тус тус амьдарч байна.
Харин үлдсэн 20.8 хувь нь Герман, Швед, Франц, Швед, Унгар, Энэтхэг зэрэг улсуудад амьдарч байна.
БИЧИГ ҮСГИЙН МЭДЛЭГ, БОЛОВСРОЛЫН ТҮВШИН:
НИЙТ ЗАЛУУЧУУДЫН 99,4 ХУВЬ НЬ БИЧИГ ҮСЭГ ТАЙЛАГДСАН
Манай улсын 15-24 насны залуучуудын бичиг үсгийн мэдлэг тайлагдалт нь 99.2 хувьтай байна.
-
Нийт залуучуудын 99.4 хувь нь,
-
20-24 насны нийт залуучуудын 99.1 хувь нь бичиг үсэг мэддэг байна.
Мөн 97.5 хувь нь ямар нэг шатны боловсролтой гэж хариулсан нь 2010 оны тооллогын дүнгээс боловсролтой залуучуудын эзлэх хувь 1.2 пунктээр нэмэгдсэн байгааг илэрхийлж байна.
Нийт боловсролтой залуучуудын
-
13.5 хувь нь дипломын дээд, бакалавр болон магистр,
-
5.2 хувь нь техник болон тусгай мэргэжлийн дунд,
-
39.8 хувь нь бүрэн дунд, 37.0 хувь нь суурь,
-
4.4 хувь нь бага боловсролын түвшинтэй байна.
Д.Батчулуун