Төв аймгийн нутаг дэвсгэрт оршдог Мааньтын 415 дугаар хорих ангиас
өчигдөр 13.45 цагийн орчим дөрвөн хоригдол оргосон талаар мэдээлсэн.

Төв аймгийн нутаг дэвсгэрт оршдог Мааньтын 415 дугаар хорих ангиас өчигдөр 13.45 цагийн орчим дөрвөн хоригдол оргосон талаар мэдээлсэн. Тэднийг гурвыг нь баривчилсан ба нэгийг нь эрэн сурвалжилж байгаа юм. Тэд гадаа хайрга зөөж байгаад оргосон байна. Тухайн үед барилга дээр 80 гаруй хоригдол ажиллаж байсан аж. Харин тэднийг оргосныг 20 минутын дараа мэджээ. Хоригдлууд 20-25 жилийн ялтай, 20-22 настай залуучууд юм байна.
Б.Золбоо
Сэтгэгдэл (2)