УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас 11.00 цагт эхэллээ.

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 10.00 цагаас эхлэх байсан ч ирц бүрдээгүйн улмаас 11.00 цагт эхэллээ. Чуулганаар нэн түрүүнд Монгол Улсын ерөнхий аудитор Ч.Раднааг албан тушаалаас нь чөлөөлөх тухай хэлэлцэж, гишүүдийн 66,7 хувь дэмжсэн учир түүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв. Харин түүний оронд А.Зангадыг ерөнхий аудитороор томилохоор хэлэлцэж байна.
Б.Золбоо