Enkhmandah Endenesuren

Дархан-Уул аймгийн байгаль орчин, аялал жуулчлалын газрынхан агаарын бохирдолынд хор учруулж буй шохойн чулуу шатаах үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон байна. Тэд агаарын бохирдолыг бууруулахын тулд "Цөлжилттэй тэмцэх", "Ус", "Аялал жуулчлалыг хөгжүүлэх", "Утаагүй дархан хот" зэрэг дэд хөтөлбөр боловсруулан ажиллаж байгаа юм. "Утаагүй дархан хот" хөтөлбөрийн хүрээнд энэ онд агаарын бохирдол хамгийн их байгаа таван багийн гэр хорооллыг бүрэн шаталттай, утаагүй 5000 ширхэг зуухаар хангажээ. Мөн аймгийн хэмжээнд ойн менежментийн төлөвлөгөөг боловсруулан ойн санг гэрээгээр эзэмшигч иргэдийн нөхөрлөлийн ажиллах ойн менежментийн төлөвлөгөөг хянаж баталгаажуулснаар ойн аж ахуйн арга хэмжээг үе, шаттай цогц байдлаар 2014 он хүртэл хэрэгжүүлэх боломжтой болсон байна. Түүнчлэн энэ онд байгаль орчин ногоон хөгжлийн яамны 57 сая төгрөгийн санхүүжилтээр шилмүүст модны тарьцаар 200 га, хээрийн бүсэд навчит модны суулгацаар 20 гаг сэргээж 10 га-д ойн зурвас байгуулсан байна.