

Авлигатай тэмцэх Anticor бүлэг Саркозиг улсын хөрөнгийг өөрийн хэрэгт завшсан хэргээр шалгах санал тавьсан байна. Бүлгийн тооцсоноор Николас Саркози 9.4 сая еврог хувьдаа ашигласан гэж үзсэн аж. Тэрээр өөрийн эхнэр францын загвар өмсөгч асан Карла Брунитэй холбоотой асуудлаар санал асуулга явуулсан аж.
Энэ нь Николас Саркозийн гэмт хэрэгт холбогдож буй анхны тохиолдол биш. Өнгөрсөн зун Саркозийн гэр бүлийг далайн эрэгт амарч байх үед Парист байдаг байрыг нь битүүмжилсэн юм. Саркози Францын баян эмэгтэй Лилиан Беттенкортоос 2007 онд их хэмжээний бэлэн мөнгө авсан хэрэгт буруутгагдсан ч үгүйсгэсэн аж.
Д.Идэр