Монгол Улсад Элон Маскийн "Старлинк" интернэт орж ирэх эсэх талаарх яриа өнгөрсөн тавдугаар сард яригдаж байсан. Тэгвэл өнөөдөр яриа хэлэлцээрийн түвшинд хүрч Цахим хөгжил, харилцаа холбооны яам, SpaceX компанийн ерөнхийлөгч Gwynne Shotwell болон Элон Маскийн багийнхантай цахим уулзалт хийлээ.
Уулзалтаар Старлинк төслөөс гадна SpaceX компани нь сэргээгдэх эрчим хүчний Solarcity болон хотын түгжрэлийг бууруулах Hyperloop төслүүдийг Монгол Улсад хэрэгжүүлэх боломжтой талаар мэдэгджээ.
Харин Цахим хөгжил, харилцаа холбооны яамны зүгээс холбогдох албаны хүмүүстэй холбож, ажил хэрэг болгох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн байна.