АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт
Ромнигийн нэр хүнд өсөж байгаа тухай РИА Новости мэдээлсэн байна.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд Бүгд найрамдах намаас нэр дэвшсэн Митт Ромнигийн нэр хүнд өсөж байгаа тухай РИА Новости мэдээлсэн байна. Өнгөрсөн мягмар гаригт явуулсан санал асуулгад оролцогчдын 49 хувь нь Митт Ромнийг дэмжсэн бол 47 хувь нь Барак Обамад саналаа өгөхөд бэлэн гэжээ.
Харин сонгуульд байнга санал өгдөг иргэдийн дунд хийсэн асуулгаар Барак Обамаг 49 хувь, Ромнийг 46 хувь нь дэмжсэн аж. Шинжээчид саналаа тогтмол өгдөг иргэдийн саналыг илүүд үзэж байгаа гэнэ.
Нийгмийн санал бодол судалдаг Pew төвөөс гаргасан судалгаанд Ромнид саналаа өгөх иргэдийн хувь 49 байсан бол Обамаг 45 хувь нь сонгоно гэсэн аж. Судалгааг 1100 хүнээс өнгөрсөн пүрэвээс ням гарагийн хооронд авсан байна.
Обамагийн хийсэн ажлыг хэрхэн дүгнэж байгаа талаар судлахад иргэдийн 53 хувь сайн гэсэн бол 42 хувь нь үнэлдэггүй гэжээ.
Д.Идэр



















































