Enkhmandah Endenesuren

Нийслэлийн аж ахуй нэгж, албан байгууллагуудын халаалтыг энэ сарын 15-аас өгөхөөр төлөвлөжээ. Гэвч зарим газрын шугам сүлжээнд гэмтэл гарснаар томоохон цахилгаан станцууд дулаанаа өгөх боломжгүй болсон талаар нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаанаар ярьж байсан. Салбар хариуцсан албаны хүний ярьж буйгаар өвөлжилтийн бэлтгэл ажил дуус ч байгаа бөгөөд хотын дулаан хангамж 97 хувьтай байгаа аж.