Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр болж байна.
Хуралдаанаар:
-
Гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүний үнэ ханш, инфляцын талаар,
-
Ерөнхий сайдын Эгийн голын усан цахилгаан станцын төслийн үйл ажиллагаатай танилцсан талаар,
-
“Хөх морь” төслийн хүрээнд гадаргын усны хуримтлал бий болгон усан хангамжийг нэмэгдүүлэх Орхон-Онги, Хэрлэн-Тооно төслүүдийн хэрэгжилтийн явцын талаар,
-
Монгол Улсын Хөгжлийн 2022 оны төлөвлөгөөний биелэлтийн талаар зэрэг 20 гаруй асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөжээ.