Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 8 сарын 28-нд Нийслэлийн МАН-д хотын өмчийн байрыг суллаж өгөхийг шаардсан албан хүргүүлсэн билээ.

Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл 8 сарын 28-нд Нийслэлийн МАН-д хотын өмчийн байрыг суллаж өгөхийг шаардсан албан хүргүүлсэн билээ. Шийдвэр гарсны дараа МАН-ын гишүүд хотын даргыг улс төрийн зорилгоор асуудалд хандаж байна гэж шүүмжлэн, түрээсийн байрнаасаа гарах дургүй байгаагаа мэдэгдэж байсан. Гэсэн ч Нийслэлийн МАН-ынхан байраа нийслэлийн өмчид хүлээлгэн өгөхөөр болжээ. Нийслэлийн МАН өчигдөр уг байрнаасаа нүүж эхэлсэн бөгөөд өнөөдөр гэхэд нийслэлийн өмчид бүрэн хүлээлгэж өгөх юм байна. Нийслэлийн МАН хуучин байрлаж байсан “Тэнгис” кино театрын хажууд байрлах “Окта” төвийн байрандаа нүүн очиж, харин намын хорооны зарим дарга нар нь намын төв байр Тусгаар тогтнолын ордонд төвхнөөд байгаа сурагтай.
Сэтгэгдэл (4)