
Дэлхийн хараа хамгаалах олон улсын өдрийг Монгол улс өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ.

Дэлхийн хараа хамгаалах олон улсын өдрийг Монгол улс өнөөдөр тэмдэглэн өнгөрүүлнэ. Энэ өдөртэй холбогдуулан өчигдөр Хэвлэлийн Хүрээлэнд 11:00 цагаас Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Монголын Хараагүйчүүдийн үндэсний холбоо хамтран мэдээлэл хийсэн юм. Тус өдрийг дэлхий даяар аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн пүрэв гарагт тэмдэглэдэг аж. Энэ өдөр орон бүр хүн ардынхаа хараа хамгаалах үйлсийн төлөө хийсэн бүтээсэн, цаашид хийх ажлаа ярилцдаг юм байна. Өнгөрсөн жилийн аравдугаар сарын 13-ны өдрийн пүрэв гарагт дэлхийн хараа хамгаалах өдрийг “Сохрол, сул харааг бууруулахад хамтран зүтгэе” уриан дор тэмдэглэж байсан бөгөөд үүгээр зөвхөн эрүүл мэндийн байгууллага, эмч мэргэжилтэн нар бус, ард түмэнтэйгээ хамтран зүтгэж, энэ талын ойлголт, мэдээллийг илүүтэй өгч, ажилласан юм.
Д.Ундрах 24tsag.mn