Ардчилсан намын бүлэг мэдээлэл хийлээ. Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр мэдээлэл өглөө.
Тэрбээр "Манай намын хэдэн гишүүд эрх баригч намын захиалгын ажлыг гүйцэтгээд байх юм. Н.Ганибал, Ш.Адьшаа хоёр маань шинэ Засгийн газарт нь сайдын албан тушаал авч онигоо болох вий. Би хувьдаа энэ хүмүүст итгэхгүй байна. Ийм түүх ч өмнө байсан юм. н.Бямбасүрэн гуайн Засгийн газарт манай намын хоёр хүнийг оруулаад, хожим нь тухайн үеийн бүхий л болж бүтэхгүйг нь АН-аас боллоо гэж хэлж байсан түүх бий.
Н.Ганибал, Ш.Адьшаа хоёрыг АН-ын гишүүн гэж үзэхгүй.
Аль хэдийнэ МАН-ын тоглоомон хүүхэлдэй болчихсон шүү дээ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (2)