Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Хасбаатарын гудамжинд үйл
ажиллагаа явуулдаг 40 дүгээр сургуулийн хойно баригдаж байсан долоон
давхар барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр 10.30
цагийн үед гарчээ.


Баянгол дүүргийн нутаг дэвсгэр буюу Хасбаатарын гудамжинд үйл ажиллагаа явуулдаг 40, 28 дүгээр сургуулийн дунд баригдаж байсан долоон давхар барилгаас хүн унаж нас барсан харамсалтай хэрэг өнөөдөр 10.30 цагийн үед гарчээ. Талийгаач барилгын гадна хананд засвар хийж байгаад оосорлогч нь тасарсаны улмаас хоёр давхараас унасан байна.
Ослын дуудлагын дагуу Яаралтай түргэн тусламжийн эмч нар очиж эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлсэн ч амьсгал хураасан байна. Одоогоор цагдаагийнхан болон холбогдох байгууллагын мэргэжилтнүүд тус газрыг хамгаалалтад авч шалгалт хийж байна.
Д.Ундрах 24tsag.mn
Сэтгэгдэл (17)