Төрийн өмчийн “Эрдэнэс Тавантолгой” компанийн ТУЗ-ийн хуралдаанаар өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөх
өргөдөл гаргасан Гүйцэтгэх захирал Б.Энэбишийг ажлаас нь чөлөөлж,
УИХ-ын гишүүн асан Я.Батсуурийг түүний оронд томиллоо. Я.Батсуурь 2008 оны сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшин УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байсан. Москва хотын Олон улсын харилцааны дээд сургууль төгсөж олон улсын харилцаа, худалдааны мэргэжил эзэмшсэн, дипломатч хүн юм.
Б.Энэбиш 2008 оноос "Эрдэнэс МГЛ" компанийн захирлаар томилогдож, Эрдэнэс Тавантолгой компани байгуулагдахад мөн гүйцэтгэх захирлын албыг хавсран хашиж байсан. 2010 оноос "Эрдэнэс Тавантолгой" компанийн захирлаар ажиллаж байгаад ийнхүү өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдөж байгаа юм.




















































Сэтгэгдэл (4)