Өмнөд Солонгосын прокурорууд саяхан нэгэн хойд солонгос залууг Пхеньяний
удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намыг хөнөөх нууц
төлөвлөгөө боловсруулж байсанд буруутгасныг тус улсын хэвлэл мэдээллийн
хэрэгслүүд мэдээллээ.

Өмнөд Солонгосын прокурорууд саяхан нэгэн хойд солонгос залууг Пхеньяний удирдагч агсан Ким Чен Ирийн ууган хүү Ким Чен Намыг хөнөөх нууц төлөвлөгөө боловсруулж байсанд буруутгасныг тус улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд мэдээллээ. Уг залуу Хойд Солонгосоос зугтаж Хятадаар дамжин Өмнөд Солонгост өнгөрөгч гуравдугаар сард хүрэлцэн иржээ. Өмнөд Солонгосын албаныхан түүнийг Хятадад арав орчим жилийг өнгөрүүлсэн нууц тагнуул гэж үзэж байгаа аж. Харин уг залууг Хойд Солонгосын нийслэл Пхеньян уруу буцаж очихоор төлөвлөж байсан Ким Чен Намыг Хятадад автын осолд оруулж амь насанд нь халдах гэж байснаа хүлээсэн гэх мэдээллийг батлахаас татгалзсан байна. Ким Чен Нам эцэг Ким Чен Иртэй муудалцсан 2011 оноос хойш Хятадын Макаод амьдарч байгаа юм. Ким Чен Нам Японы нэгэн хэвлэлд бага дүү Ким Чен Ун нь түүний эцгийг нас барсны дараа төрийн эрхийг авна гэдгээс болгоомжилж байгаа гэж хэлж байжээ.