УИХ-ын гишүүн Ш.Адьшаа Үндсэн хуулийн цэцийн шийдвэр, “давхар дээл”-тэй холбоотой асуудлаар хэвлэлийнхэнд мэдээлэл өглөө.
Тэрбээр "Иргэнийхээ хувьд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргасан хүний нэг нь би. Удаан хугацааны дараа энэ асуудлыг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж эцсийн шийдвэр гаргасан. Миний хувьд, Цэцийн шийдвэр хууль дээдлэх зарчимд тулгуурлаж, Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн асуудлыг нэг тийш болгосон гэсэн байр суурьтай байгаа. Үндсэн хууль зөрчсөн гэдэгт би иргэнийхээ хувьд итгэл үнэмшилтэй байгаа. 2019 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулахдаа Ерөнхий сайд УИХ-ын өмнө, тухайн сонгуулийн жилд ялсан намаас томилогдох үедээ бүх асуудлыг өөрөө хариуцах эрхийг олгосон.
Монгол Улсын Ерөнхий сайд дан дээлтэй ч байна уу, давхар дээлтэй ч байна уу Засгийн газрын бүх гишүүдийг өөрөө томилох бүрэн эрхийг Үндсэн хуулиар баталгаажуулсан. Гэтэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр зөвхөн дөрвөн гишүүнийг УИХ-аар томилж, бусдыг гаднаас томилно гэдэг асуудлыг оруулж ирсэн.
Сүүлийн 30 жилийн хугацаанд энэ асуудлаас болж олон Засгийн газар огцорсон. Энэ бол нам эвсэл, улс төрчдийн тавьдаг хөзөр байсан.
Тиймээс энэ тоо зааснаар нам дагасан бүлэглэлүүд, намын даргад хамгийн ойр, намдаа их мөнгө төлсөн хүмүүс орж ирэх боломжийг нээсэн. Хамгийн муу гэгддэг 76 хүн ард түмний төлөөлөл. Энэ хүмүүсийг Засгийн газарт оруулж ирвэл муухай харагдана гэдэг нийгмийн сэтгэл зүйг эвдэх ёстой" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)