УИХ-ын ээлжит бус чуулган өчигдөр буюу наймдугаар сарын 22-ны өдөр эхэллээ. Тодруулбал, УИХ-ын дарга Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин долдугаар зүйлийн 3 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.2, 19 дүгээр зүйлийн 19.1, 19.4, 19.5 дахь хэсгийг тус тус үндэслэн Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулганыг 2022 оны наймдугаар сарын 22-ноос 26-ны өдрүүдэд товлон зарлах тухай захирамж гаргасан байдаг.
Ээлжит бус чуулганаар
-
Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн мэдээлэл;
-
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2022 оны 02 дугаар тогтоолтой холбоотой асуудал;
-
Цаг үеийн асуудлаарх мэдээлэл сонсох зэргийг хэлэлцэнэ.
Өнөөдрийн хэлэлцэх асуудлын тоймыг хүргэж байна.