Монгол Япон хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, бизнесийнхэн, найрамдлын нийгэмлэгийн гишүүд зэрэг 80 гаруй хүн манай улсад ирээд байна. Японы хувийн эмнэлгийн хамгийн том групп, 71 эмнэлэг, 400 гаруй клиник эмнэлгийн байгууламжтай Токушүкай медикал группийн төлөөлөгчдийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хүлээж авч уулзлаа.
Энэ үеэр Японы Токушүкай группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ 50-60 сая ам.долларын хөрөнгө оруулалтааар Монголд Зүрх судасны төв байгуулахаар болжээ. Мөн эмч нарыг сургаж бэлтгэх, харилцан туршлага солилцоход анхаарч ажиллана гэлээ.
Өмнө нь Монгол Улс "Токуда" группийн хамтын ажиллагааны хүрээнд 2011 онд УНТЭ-т 10 ширхэг гемодиализийн аппарат бэлэглэж байжээ.
Тус группийн Ерөнхийлөгч Шиничи Хигашиүэ: "Би Япон улсдаа хамгийн олон зүрх судасны хагалгаа хийсэн эмч нарын нэг. Одоо ч хэвээрээ. Тийм ч учраас зүрх судасны салбар надад ойр байдаг. Манай "Токуда" группийн эмнэлэг дотор эрхтний дурангийн хагалгаа, зүрх судасны мэс заслаараа алдартай учраас хүний нөөцийг бэлтгэх тал дээр давуу талтай" гэв.
М.Сүхэхэй
Сэтгэгдэл (1)