Өчигдөр 13.45 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт оршдог Мааньтын 415
дугаар хорих ангиас дөрвөн хоригдол оргосон талаар мэдээлсэн. Тиймээс
цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гурван хоригдлыг нь
баривчлаад байсан.

Өчигдөр 13.45 цагийн үед Төв аймгийн нутаг дэвсгэрт оршдог Мааньтын 415 дугаар хорих ангиас дөрвөн хоригдол оргосон талаар мэдээлсэн. Тиймээс цагдаагийнхан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж, гурван хоригдлыг нь баривчлаад байсан. Харин нэг хоригдлыг эрэн сурвалжилж байсан бол дөнгөж сая түүнийг Улаанбаатар хотоос баривчиллаа. Тэд гадаа 80 гаруй хоригдлуудтай хайрга зөөж байгаад оргосон юм. Хоригдлууд дөрвүүлээ хулгайн хэргээр ял эдэлж байсан, 20-25 насны залуучууд байсан билээ. Тэд 3 жил, 6.9 жил, 2 жил, 6.1 жилийн ялтай байжээ.
Б.Золбоо