УИХ дахь АН-ын бүлгийн даргыг томилох тухай хууль бус үйлдэл гарсан талаар АН-аас мэдээлэл хийж байна. Энэ үеэр Ардчилсан намын Хууль зүйн асуудал хариуцсан нарийн бичгийн дарга О.Баасанхүү мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хэн сайд болох вэ, хэн дарга болох вэ гэдэг асуудлаа болиоч ээ. Энэ нь төвөгтэй санагдаж байна.
Жишээлбэл би Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгад хандаж хэлэхэд “Та хажууд байгаа хуульчидаа анхаараач” танд буруу зөвлөгөө өгөөд байх шиг байна. Итгэмжлэлгүй төлөөлнө гэж И.Мөнхжаргал тэргүүтэй хүмүүс гүйгээд байх шиг байна. Дүрэм гэж бий.
Намын маргаан гэж үзээд байгаа бол дараагийн дарга сонгогдоод энэ асуудал шийдэгдэнэ. Удахгүй шийдэгдэх гэж байхад наана нь ингэж гүйдгээ болимоор байна.
Төрийг түшилцэнэ гэдэг нь төрийг хүчгүй болгож, сульдуулахын төлөө явдаг юм биш. Харин хүчгүй байгаа зүйлийг хүчтэй болгохын тулд түшилцдэг. Төрийг хүчгүй болгохын төлөө Ардын намынхан дотроо сайдын суудал булаацалдаж байна. Зодоон нүдээн нь ил гарч байна. Улс орноо бодохгүй байна. Хүчийг нэгтгээд гаргасан ард түмнээ басамжлахаа боль” гэв.
Д.Батчулуун