Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж байна. Энэ үеэр Ц.Мөнх-Оргил гишүүн үг хэлэв.
Тэрбээр “Дэлхийд ийм байдаг гэж хэлэх ямар ч боломж байхгүй. Үндсэн хуулийг хянадаг, хянадаггүй улс орнууд бий. Үндсэн хуулийн тухайд агуулгын хувьд өөрчлөлт оруулж чадахгүй.
Нэмэлт өөрчлөлт оруулж буй нэрээр үндсэн хуулийн суурийг өөрчилж болохгүй. Зөвхөн ийм байх ёстой, тийм байх ёстой гэж сэлмээр завчиж болохгүй.
Та талаас нь бодож үзэх хэрэгтэй. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд цэц санал оруулж болно. Би үүнийг үндсэн хуулийн цэц санал гаргаж байна гэж ойлгож байна. Маш олон төвөгтэй асуудал бий. Өнөөдрийн оруулж ирж буй асуудал бол бүтцийг өөрчлөх асуудал биш” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)