Солонгосын KBS телевиз болон "Чурук Усан" сайн санааны байгууллага
хамтран Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 400 метр квадрат талбай
бүхий хоёр давхар цэцэрлэгийг өчигдөр хүлээлгэн өглөө.

Солонгосын KBS телевиз болон "Чурук Усан" сайн санааны байгууллага хамтран Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүрэгт 400 метр квадрат талбай бүхий хоёр давхар цэцэрлэгийг өчигдөр хүлээлгэн өглөө. Тус цэцэрлэг нь тав хүртэлх насны 120 хүүхэд нэгэн зэрэг хүлээн авах чадалтай юм байна. Цэцэрлэгийн санхүүжилтийг KBS телевизийн үзэгчдээс цуглуулсан хандивийн мөнгө болон "Чурук Уса" сайн санааны байгууллагын гишүудийн бэлэглэсэн 250 сая воноор босгожээ. Мөн цаашдаа Солонгос иргэд туслалцаа үзүүлэн, хандив өргөх ажлыг байнга зохион байгуулна хэмээн "Чурук Усан" сайн санааны байгууллагын ажилтан хэлсэн байна.
Б.Чимэг
Сэтгэгдэл (1)