Төрийн байгуулалтын байнгын хорооноос УИХ-ын тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулах тухай тогтоолын төслийг танилцууллаа. Уг ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа гишүүн ахлах бөгөөд дараах гишүүд ажлын хэсэгт багтжээ.
- Т.Доржханд
- Ж.Сүхбаатар
- Ж.Мөнхбат
- Н.Энхболд
Тогтоолын төслийг 2022 оны наймдугаар сарын 29-ны өдрийн дотор боловсруулж Төрийн байгуулалтын байнгын хороонд танилцуулахын ажлын хэсгийн ахлагч С.Одонтуяа гишүүнд даалгажээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Энхболд гишүүн горимын санал гаргав. Түүний саналыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбат хүндэтгэх шалтгаантай гэж үзээд ажлын хэсгээс чөлөөлөв. Харин түүний оронд ажлын хэсэгт Ш.Раднаасэд гишүүнийг оруулав.
Д.Батчулуун