Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг зүйл бүрээр хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Тогтохсүрэн “Байнгын хорооны гишүүд зарчмын зөрүүтэй санал гаргаагүй учир анхны хэлэлцүүлгээр баталъя” гэх горимын саналыг дэвшүүлж 90.9 хувийн саналаар дэмжигдлээ. Ингэснээр Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж дууслаа.
Т.Мөнхжаргал