Өнөөдрийн ээлжит бус чуулганы хуралдаанаар Засгийн газрын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, УИХ-ын дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай болон Төрийн байгуулалтын байнгын хорооны санал дүгнэлтийг хэлэлцэн шийдвэрлэж, хуулийн төслийг эцэслэн баталлаа.
Тухайлбал, Монгол Улсын Засгийн газрын тухайд хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг эцэслэн батлах үе шаттай нэгтгэн явуулах горимын санал хураалт явуулав.
Үүнээс өмнө бүртгэлийн санал хураалт явуулахад 43 гишүүн оролцож, 69.8 хувийн саналаар санал дэмжигдлээ.
Мөн Байнгын хорооны гаргасан горимын саналаар санал хураалт явуулахад 38 гишүүн буюу 82.6 хувийн саналаар санал дэмжигдлээ. Ийнхүү төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар шилжүүлэв.
УИХ-ын дэгийн тухай хуульд заасны дагуу хуулийн төслийг эцэслэн батлах санал хураалт явуулав. УИХ-ын олонх дэмжсэн тохиолдолд хуулийг эцэслэн баталсанд тооцно. Ингээд Монгол Улсын Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн батлана гэсэн томъёололтой санал хураалт явуулна.
Санал хураалтад оролцсон гишүүдийн 40 нь дэмжиж хуулийн төсөл эцэслэн батлагдлаа.
Д.Батчулуун