
Apple компани өөрийн гар утсыг үйлдвэрлэх гэрээг өөр шинэ компаниудтай хийхээр төлөвлөж байна. Foxconn үйлдвэрт гарсан хэрэг явдлаас хойш өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг тасралтгүй хангахын тулд өөр үйлдвэрлэгчтэй байхыг илүүд үзэх болсон байна. 2013 онд долоон саяын захиалга аваад байгаа учраас ухаалаг гар утасны үйлдвэрлэлд хамтрах томоохон үйлдвэрлэгчийг хайж байгаа юм.

Apple компани өөрийн гар утсыг үйлдвэрлэх гэрээг өөр шинэ компаниудтай хийхээр төлөвлөж байна. Foxconn үйлдвэрт гарсан хэрэг явдлаас хойш өсөн нэмэгдэж байгаа эрэлтийг тасралтгүй хангахын тулд өөр үйлдвэрлэгчтэй байхыг илүүд үзэх болсон байна. 2013 онд долоон саяын захиалга аваад байгаа учраас ухаалаг гар утасны үйлдвэрлэлд хамтрах томоохон үйлдвэрлэгчийг хайж байгаа юм. Цаашид тус компанийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэх техникийн болон хүнийн нөөцийн боломжтой үйлдвэрлэгчийг олж урт хугацааны гэрээ байгуулах сонирхолтой байгаа ч одоохондоо шаардлага хангасан үйлдвэрлэгч саналаа ирүүлээгүй байгаа бололтой. Тус компани ойрын хугацаанд хэд хэдэн төрлийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах учраас түүнийг үйлдвэрлэх боломжийг илүүтэй харж байгаа бололтой.