
Дэлхийн банк Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг дэд бүтцийн асуудал, төрийн бодлогын реформын гажуудал, Европын хямралын нөлөөнөөс шалтгаалж 6%-аас илүү гарахгүй гэж мэдэгджээ. Үүнээс өмнөхөн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт +6.9% байна гэж таамаглаж байсан юм. Цаашид эдийн засаг үргэлжлэн унах өндөр эрсдэлтэй байгааг мөн дурджээ. Энэтхэгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь эрчим хүчний хомсдол, хээл хахууль, уул уурхай болон харилцаа холбооны салбарт гарч байгаа авилгал, эрхзүйн шинэчлэлийг хүлээж байгаа хөрөнгө оруулагчдын тогтвортой бус байдал гэж дүгнэсэн байна.

Дэлхийн банк Энэтхэгийн эдийн засгийн өсөлтийг дэд бүтцийн асуудал, төрийн бодлогын реформын гажуудал, Европын хямралын нөлөөнөөс шалтгаалж 6%-аас илүү гарахгүй гэж мэдэгджээ. Үүнээс өмнөхөн Энэтхэгийн эдийн засгийн өсөлт +6.9% байна гэж таамаглаж байсан юм. Цаашид эдийн засаг үргэлжлэн унах өндөр эрсдэлтэй байгааг мөн дурджээ. Энэтхэгийн эдийн засагт сөргөөр нөлөөлж байгаа хүчин зүйлийн нэг нь эрчим хүчний хомсдол, хээл хахууль, уул уурхай болон харилцаа холбооны салбарт гарч байгаа авилгал, эрхзүйн шинэчлэлийг хүлээж байгаа хөрөнгө оруулагчдын тогтвортой бус байдал гэж дүгнэсэн байна. Мөн олон улсын үнэлгээний байгууллагууд тус улсын урт хугацаат болон богино хугацаат зээлийн чадамжийг бууруулж болзошгүй аюул ойрхон байгааг сануулжээ. Тус улсад хөрөнгө оруулалт эрс багасаж ирснээр эдийн засгийн өсөлт сүүлийн арван жилд байгаагүйгээр суларч ирсний зэрэгцээ санхүүгийн салбарын нөхцөл байдал доройтох болсон учраас тус улсын засгийн газар сануулга өгч тодорхой арга хэмжээ авахыг зөвлөсөн байна.