Хоёр тамгатай, хоёр даргатай АН-аас өнөөдөр мэдээлэл хийх зар түглээ.
Энэ удаа С.Эрдэнэ даргатай АН мэдээлэл хийж, УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, Б.Бейсен нарыг АН-аас хөөж байгаагаа зарлах гэж байна. Хэрвээ АН-ын хууль ёсны тамга С.Эрдэнийн талд байгаа гэж үзвэл ингэснээрээ АН парламентад бүлэггүй болж байна.
Учир нь өнгөрсөн удаагийн УИХ-ын сонгуулиар АН-аас нэр дэвшсэн 11 хүн ялалт байгуулж, гишүүний тангараг өргөсөн. Ингэснээр АН УИХ-д бүлэг байгуулах эрхтэй болсон юм. УИХ-ын тухай хуулийн 31.1 дүгээрт “УИХ-ын сонгуулийн дүнгээр УИХ-д наймаас доошгүй суудал авсан нам, эвсэл бүлэг байгуулж болно” гэж заасан. Бүлэг байгуулснаар УИХ-д дэд дарга тсонгох, УИХ-ын даргын зөвлөлд орох зэрэг эрхүүд нээгддэг. Энэ дагуу АН-ын бүлэг УИХ-ын дэд даргаар С.Одонтуяаг сонгоод байв.
Харин С.Эрдэнийн тал эдгээр дөрвөн гишүүнийг намаас хөөж байгаа бол УИХ-д АН-ын гишүүнчлэлтэй долоон хүн үлдэж, бүлэг тарах нөхцөл үүсээд байна. АН-ын “амь зогоож” байсан сүүлчийн найдвар болох УИХ дахь бүлгийн амь ийн тасрах дээрээ тулжээ.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)