Үндсэн хуулийн 39.1 дүгээр заалтыг хүчингүй болгосноор Засгийн газын бүх сайд давхар дээлтэй байж болох нөхцөл үүссэн. Энэ нь УИХ-ын гишүүн бүрт сайд болох санаархал авчирсан гэхэд болно.
Бүр АН-ын бүлгийн гишүүд сайд болох гээд улайрч байгаа гэдэг мэдээлэл байсан нь ч үнэн бололтой. Учир нь, АН-ын бүлгийн өнөөдрийн хурлаар Монгол Улс дахь эвслийн, хамтарсан Засгийн газрын түүх гэсэн илтгэлийг сонсож байгаа юм байна. Уг илтгэлийг АН-ын хуулийн зөвлөх Г.Эрдэнэбат тавьж байгаа юм байна.
Засгийн газрын бүрэлдэхүүнд багтаж, хамтарсан засаг байгуулах тухай яриа нь оргүй биш бөгөөд АН-ынхан энэ саналыг өөрсдөө ч тавьсан байж мэдэхээр байгаа нь эндээс харагдана. АН-ын бүлгийн даргаар сонгогдоод удаагүй байгаа О.Цогтгэрэл бүлгийн хурлын зардаа
-Монгол Улс дахь эвслийн, хамтарсан Засгийн газрын түүхүүд.
-Улс төрийн нөхцөл байдал, цаг үеийн асуудал.
-Бүлгийн ажлын албаны бүтэц,зохион байгуулалтын талаар мэдээлэл сонсох.
-Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцэнэ хэмээсэн байна.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (2)