МАН-ын Удирдах зөвлөлийн хурлаар шинээр томилогдох арван сайдын нэрийг танилцуулсан. Ерөнхий сайдын танилцуулсан нэрсийн дотор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг томилуулах санал явж буй.
Д.Амарбаясгалангийн хувьд Сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа УИХ-д цөөнх байсан намаа үнэмлэхүй олонхи болтол нь ялуулж байсан. 2016 оны долдугаар сараас өнөөг хүртэл МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байгаа.
Анх үүрэг гүйцэтгэгчээр томилогдсоныг нь оруулаад дөрвөн удаа намынхаа удирдах байгууллагаас Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдсон тэрбээр энэ удаагийн Засгийн газарт ийнхүү Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайдаар ажиллах болох нь ээ. Түүнийг сайдаар томилогдвол МАН дотор Ерөнхий нарийн бичгийн даргын томилгоо явагдах нь гарцаагүй болж байна.
Учир нь, МАН-ын дүрмийн 29.2-т “Ерөнхий нарийн бичгийн дарга орон тооны байх бөгөөд өөр ажил, албан тушаал эрхлэхийг хориглоно” гэсэн байдаг юм. МАН Ерөнхий нарийн бичгийн даргаа намынхаа Бага хурлаас сонгодог юм.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (2)