Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараах шинэ Засгийн газар бүрдэхтэй зэрэгцээд МАН-ын дараагийн Ерөнхий нарийн бичгийн дарга хэн байх вэ гэдэг асуулт анхаарлын төвд орж ирж байна. МАН-ын одоогийн генсек Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга бөгөөд Монгол Улсын сайдаар томилогдож байгаа учир МАН-д Ерөнхий нарийн бичгийн даргын орон тоо гарч ирж байна.
Нам дотроо хоёр дахь албан тушаалтан болох Ерөнхий нарийн бичгийн дарга бол МАН-ын маш өндөр албан тушаал. Намын дүрмээрээ энэ албыг дөвхөр хашиж болдоггүй учир орон гарч байгаа гэсэн үг.
Энэ албанд томилогдох хамгийн өндөр магадлалтай хүнээр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар нэрлэгдэж байна. Намын Ерөнхий нарийн бичгийн даргыг МАН-ын Бага хурлаас томилдог юм.
Я.Содбаатарын хувьд намын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Одоогоор намаасаа түдгэлзээд буй юм. Улс төрийн хүрээнд бас Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаярыг МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргаар томилогдох магадлалтай хүнээр нэрлээд байна.
О.Балдан-Очир
Сэтгэгдэл (6)