УИХ-ын ээлжит бус чуулган хуралдаж байна. Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл үг хэллээ.
Тэрбээр “Засгийн газрын шинэ бүтцийн тухай хуулийг ярьж байна. Мэдээж, урд өмнөхөөсөө сайжруулах гоё зүйл ярьж байна. Нийгмийн хамгаалалын яам гэж насаараа шимтгэл төлчихөөд тэр төлсөн иргэд нь амжиргааны доод түвшингээр хүн амын 80,90 хувь нь амьдардаг тогтолцоог хариуцсан яам одоо яг хэвээрээ л байгаа. Боловсролын яамны дэлгүүрийн худалдагч бэлддэг тогтолцоо хэвээрээ байгаа. Хөдөөгийн хэдэн малчдыг Хаан банканд хүүний дарамтанд оруулдаг. Тэр нь гарч ирээд дэлгүүрийн худалдагч бэлддэг ийм л тогтолцоо явж байна. Хөдөө аж ахуйн яам бүх мал нь шүлхийтчихсэн. 70 сая мал маллаж байгаа 200 гаруй малчин өрх орлого ашиг гэдэг зүйл байхгүй. Өмнөхөөсөө улам дордож, улс орон даяар малын халдварт өвчинд автчихсан ийм салбар.
Хагас жилийн дотор гурав дахиа төсвийн тодотгол хийдэг төлөвлөлттэй сангийн яам.
УУХҮЯ гэж гадаадын хөрөнгө оруулалт гэж байгаа гол орж ирдэг хайгуул зэргийг бүгдийг нь хөөгөөд гаргачихсан. Одоо хийх ажил байгаа юм уу үгүй юу. Барилгын яам гэхэд хуучин дүрэм, норматив нь орчин үеийн барилгад зохицхооргүй ийм л яам байгаа.
Сүүлийн зургаан жилд нэг плитка халаах хэмжээний чадлын эх үүсвэр нэмээгүй эрчим хүчний яам тэнд зогсож байна.
Хэрэгтэй ч юм уу, хэрэггүй ч юм уу хоёр яам гэх мэтчилэн яамдуудыг аваад үзвэл салбар бүр дээр ийм л байна. Шинэ бүтцийн тухай хууль эдгээр бугшмал асуудал дээр ахиц дэвшил гарах болтугай гэж ерөөе” гэв.
Д.Батчулуун