УИХ-ын ээлжит бус чуулганы хаалт өнөөдөр болно. Өчигдөр буюу наймдугаар сарын 29-нд МАН-ын удирдах зөвлөл хуралдаж Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай хэлэлцэж шинээр томилох 10 сайдын нэрийг дэвшүүлсэн. Ингэснээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын гишүүнийг чөлөөлөх, томилох асуудлыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулсан юм. Тэгвэл өнөөдрөөс Монгол Улсын Засгийн газар 16 яам, 21 сайдтай боллоо. Үүнд,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан
- Нийгмийн хамгаалал хөдөлмөрийн сайд Д.Сарангэрэл
- Зам тээврийн сайд С.Бямбацогт
- Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар
- Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар
- Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн
- Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал
- Хүнс, хөдөө аж ахуйн сайд Х.Болорчулуун
- Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар
- Спорт, хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ нар шинээр томилогдож байгаа юм. Шинэ сайд нар өнөөдөр буюу наймдугаар сарын 30-ны өдөр 11:40 цагт тангараг өргөж ажлаа хүлээж авна.
Т.Мөнхжаргал