Шинээр томилогдсон сайд нар УИХ-д тангараг өргөснөөр Л.Оюун-Эрдэнийн Засгийн газар шинэ бүрэлдэхүүнтэйгээр ажиллаж эхэллээ. Үндсэн хуулийн 39.1 Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар хүчингүй болгосноор УИХ-ын гишүүд давхар дээл өмсөж сайд болох боломж бүрдсэн. Энэ дагуу шинээр томилогдсон арван сайдын ес нь УИХ-ын гишүүн байгаа юм. Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд энэ удаа сайд нарыг танхимдаа урихдаа УИХ-д олон удаа сонгогдсон, шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэх чадал, чансааг нь харсан хэмээж байгаа.
Энэ шалгуурт нь нийцэж сайд болж байгаа УИХ-ын есөн гишүүний зургаа нь Байнгын хорооны дарга, нэг нь намын бүлгийн дэд дарга байгаа билээ. Тэд сайд болсноор дараагийн бялууны төлөөх өрсөлдөөн дахин эхэллээ. Өөрөөр хэлбэл, УИХ-д зургаан Байнгын хороо, МАН-ын бүлэгт нэг дэд даргын орон гарсан гэсэн үг.
МАН-ын бүлгийн дэд дарга Ж.Сүхбаатар, Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Ганбаатар, Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, Үйлдвэржилтийн байнгын хорооны дарга Б.Чойжилсүрэн, Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Н.Учрал, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Байгаль орчин, хүнс, хөдөө, аж ахуйн байнгын хорооны дарга Х.Болорчулуун нар сайд болсон билээ.
О.Балдан-Очир