Шинээр томилогдсон сайд нар тангарагаа өргөөд гарч ирлээ.
Энэ үеэр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан "Монгол Улс 3.3 сая хүн амтай цомхон улс. Төдийлөн иргэн-төр хоорондын харилцаа хангалтгүй байдаг. Арга барилын хувьд төр, иргэн, ААН-ийн хувьд дарамт болдог тогтолцоог аль болох иргэн, ААН-д саад болдоггүй, амар тайван амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг байхын төлөө зорин ажиллах болно. Намын тухайд намын дотоод дүрмийн дагуу эдгээр асуудлууд шийдэгдэнэ.
Миний хувьд МАН-д ажиллаж байх хугацаандаа намын шинэчлэлтийн тухай социологийн судалгааг удаа дараа хийж ирсэн. Улс төрийн нам шинэчлэгдэж байж төрийн өөрчлөлт шинэчлэл эхэлнэ гэж итгэдэг.
Ямар нэгэн байдлаар улс төрийн яриа хийсэн зүйл байхгүй. Илүү хүссэн хүн биш, чадвартай, хэрэгцээтэй хүн байх ёстой газраа байж ажилладаг энэ тогтолцоо руу шилжих ёстой.
Сайд хийсэн хүн дахиж сайд хийж болохгүй гэдэг туйлширсан үзлээр хандахаасаа өмнө илүү туршлагатай, чадвартай, хурдтай ажиллах нь чухал гэдгийг харах ёстой" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (1)