Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөлөө. Энэ үеэр Цахим хөгжил ,харилцаа холбооны сайд Н.Учрал сэтгэгдлээ хуваалцлаа.
Тэрбээр "Өнгөрсөн хугацаанд цахим хөгжлийг дэмжих таван хуулийг манай байнгын хороо, миний бие ахалж байсан. Таван хууль амжилттай хэрэгжиснээр авлигалын индекс буурах, хүнд суртлыг бууруулах, төрийн үйлчилгээг иргэддээ хурдан шуурхай олгох зэрэг хүлээлттэй байгаа. Харилцаа холбоо мэдээлэл технологийн салбар хэрхэн шинэ сэргэлтийн бодлогод тодорхой үрх дүн үзүүлэх вэ гэдэгт онцгой анхаарна. Бид кибер аюулгүй байдлыг хангах хуулийг баталсан. Үүнд онцгой анхаарах хэрэгтэй хэмээн бид үзэж байгаа. Мөн тоон гарын үсгийн хууль амжилттай хэрэгжээд явж байна. 300 гаруй тоон гарын үсэг тараагдсан. Энэ тоо цаашид нэмэгдэнэ.
Яамныхаа үйл ажиллагааг илүү цомхон, чадварлаг багаар бүрдүүлж, бүтээмжтэй ажиллана.
Нарийн мэргэжлийн сектор байгаа. Гэхдээ төрийн албаны цалингаар ажиллахад бэрхшээлтэй” гэв.
Д.Батчулуун