Нийслэлийн асуудал эрхэлсэн сайдаар томилогдож буй Ж.Сүхбаатар дараах тайлбарыг өглөө.
Нийслэлийн асуудал эрхэлсэн сайд Ж.Сүхбаатар "Хотын түгжрэлийг сааруулах ажил миний ажлын чиг үүрэгт багтаж байгаа. Улаанбаатар хотын 1.5 сая хүний төвлөрлийг сааруулах ажил, дагуул хотын асуудал, ойролцоох том хотуудын асуудал, зарим аймгийн хөгжлийн асуудал гэх зэрэг хамаарахгүй сэдэв гэж байхгүй. Хотын даргатай ажил булаацалдах биш салбар дундын зохицуулалтыг хийх юм. Ерөнхий сайд энэ албыг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын статустай ажиллана гэж хэлж байгаа. Иймд миний бие хотын дарга болон Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нартайгаа нягт хамтарч ажиллана. Иргэдийн тухайд иргэдтэйгээ зөвлөж ажиллана.
2020 оны өвөл хөдөлгөөний хурд 13 км/цаг байсан бол одоо 11 км/цаг болчихсон. Ийм үед түгжрэл бол хүн бүрийн зугтдаг сэдэв. Харин би энэ хариуцлагыг үүрч байгаа учраас хамтын хүч, энэ олон зүйлийг нэгтгэх гэж явна.
Магтуулах гэж, хариуцлагаас зугтах гэж ирээгүй. Санал шүүмжлэлийн бай болох гэж байна.Үүний дундаас боломжит шийдлийг гаргахын тулд үүний бай болоход бэлэн. Миний хувьд мэргэжлийн хүмүүсийн үгэнд эрэмбэ дараалал тогтоож иргэдэд хэлээд шийдлүүдийг гаргаж танилцуулаад, хэрэгжүүлээд явна" гэв.
Т.Мөнхжаргал
Сэтгэгдэл (2)