Засгийн газрын шинэ гишүүд тангараг өргөлөө. Энэ үеэр Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Өнөөдөр дэлхий дээр болоод байгаа эдийн засгийн өсөлт өмнө нь болж өнгөрсөн зүйл. 1980-аад оны эхэн үед эдийн засгийн өсөлт багатай, юмны өндөр өсөлттэй. Тэр дотроо газрын тосны үнэ их өндөр байсан. Тухайн үед улс орнууд олон арга хэмжээнүүд авч байсан ч үр дүнгээ өгөөгүй. Харин хямралын нөхцөл байдлаа сунгаад байсан. Тиймээс бид өмнөх туршлага дээр үндэслэнэ. Тухайлбал, мөнгөний бодлогын арга хэмжээг чангатгахаас өөр аргагүй.
Монгол улс дефолт зарлахгүй. Ирэх онуудад тулгамдаж байгаа өрийн асуудлыг шийдчихнэ. Манай улсын зээлжих зэрэглэл таван шатлал ахисан. Тиймээс ямар нэг эрсдэл байхгүй. Гэхдээ ханшинд ирж буй эрсдэл бий. Анхаарч авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд бий.
Эдийн засгийн өсөлт 1,9 хувьтай байна. Өмнөх жилүүдтэй харьцуулбал уначихсан байсан. 2022 онд эдийн засгийн хувь хасах талдаа байна гэсэн урьдчилсан таамаг бий. Үнийн өсөлт 15,9 хувь байна. Энэ цаашаа нэмэгдэх эрсдэлтэй” гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)