УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар шинэ сайд нарыг үүрэгт ажилд нь томилж, сайд нар тангараг өргөлөө. Ингэснээр УИХ-ын Байнгын хороодын дарга нарыг шинээр томилох ёстой болсон. Харин МАН-ын удирдах зөвлөлөөс Байнгын хорооны даргаар дараах нэр бүхий хүмүүсийг томилох тухай хэлэлцжээ. Үүнд,
- Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар
- Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Б.Саранчимэг
- Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Энх-Амгалан
- Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга П.Анужин
- Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Цэрэнпунцаг
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг
- Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Баттөмөр
- Хууль зүйн байнгын хорооны дарга Л.Мөнхбаатар
- Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн
- Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны дарга Т.Энхтүвшин нарыг нэрлэжээ.
М.Сүхэхэй