УИХ-ын гишүүн Д.Ганбат дараах тайлбарыг өглөө.
УИХ-ын гишүүн Д.Ганбат: Анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлахын тулд сандал ширээгээ наймаалцаж, Монгол Улсын Үндсэн хуулийн суурь зарчмыг алдагдуулсан. Энэ шийдвэрийг гаргасан зургаан хүн намаасаа хасагдсан.
Нөгөө талаараа, миний ирцэнд орсон картыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл нар сугалсан. Үүнийг халдашгүй байдлын дэд хороонд хандана. УИХ Үндсэн хууль зөрчсөн агуулгатай асуудлыг хэлэлцэж байвал УИХ-ын гишүүн танхимыг орхин гарах эрхтэй. Энэ үйлдлийг хийх гэхэд намайг хийлгэсэнгүй.
УИХ-ын гишүүний албан ажлын өрөө халдашгүй байх ёстой. Энэ өрөөний гадна бүлгийн даргын өрөө гэж бичсэн зүйл алга. УИХ-ын гишүүн Д.Ганбатын өрөө гэж бичсэн байна. Хэрэв О.Цогтгнэрэл гэдэг нэр байвал би суллаад өгнө. Сая өрөөнд 2,3-уулаа орж ирээд өрөөгөө сулла гээд байсан" гэв.
Т.Мөнхжаргал